Архангай аймгийн ЗӨСТөв Эрдэнэбулган сумын хэмжээнд их цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ зохион байгууллаа
Улсын онцгой комиссын 13 дугаар хурал аймгийн Онцгой комиссын 7 дугаар хурлын тэмдэглэл аймгийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамж, Эрдэнэбулган сумын Засаг даргын А/44 дүгээр захирамжийн дагуу аймгийн хэмжээнд 2020 оны 3 сарын 25-наас 4 сарын 7 хүртэл ахуйн хог хаягдал цэвэрлэх,, малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн ОБГ,ЦГ,ЭМГ,ЗӨСТ, МЭГ, БОАЖГ,Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХТҮГ хамтран МЭГ-ын дүк машинаар коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хучилттай авто зам, явган хүний болон дугуйн замууд, нийтийн эзэмшлийн зам, талбай, автомашины зогсоолууд, орон сууцнуудын хогийн цэг, хуучны жорлон, муу усны нүх орчмын бохирдол их талбай, хур хог цугларсан газар, үерийн далан, гуу жалга зэрэг газарт их цэвэрлэгээ хийсний дараа 271242м2талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.
Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 205 байгууллага, аж ахуйн нэгжүүд 1-5,7 баг гадаад дотоод орчны 372258 м2талбайгаас 100 м3 хог хаягдал цэвэрлэн мал амьтны 286 сэг зэм цуглуулж устган 57900 м2 талбайг халдваргүйжүүлж ажиллалаа.