385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ-2” аян эхэллээ.

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл хот сүлжээг чадавхжуулах ТББ хамтран хэрэгжүүлж буй “Тамхидалтын эсрэг хувьсгал-II” аянд Цэцэрлэг хот, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг аяны талаар болон тамхины хор уршиг, тамхины хэрэглээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Эрдэнэбулган сумын засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Д.Мөнхбат “Тамхигүй хот-Тамхигүй ажлын байр”-ыг дэмжих тунхаглал, амлалт өгөх санамж бичгийг уншин танилцуулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай “Тамхигүй ажлын байр” болох амлалт өгөх санамж бичигт гарын үсэг зурж батламжиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *