385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЗОХИСТОЙ ХООЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

  • Илчлэгийн тэнцвэр, биеийн жинг хянах

Зарцуулж буй илчлэгээ нөхөх хэмжээний илчлэгтэй хоол тэжээлийг сонгож,  тэнцвэртэй, тэжээллэг хооллох.

  • Хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэх 

Бие махбодийн онцлог, нас, хүйс, цаг  улиралд тохируулан хүнсний бүтээгдэхүүнийг   сонгон, хоол хүнсээ зөв аргаар боловсруулж бэлтгэн, тогтмол цагт хооллох.

  • Олон нэр төрлийн хүнс, хоол хэрэглэх

Монгол хүний эрүүл зохистой хооллолтын гэр зөвлөмжийн дагуу өдөр тутамдаа 5 бүлэг хоол хүнснээс аль болох олон нэр төрлийн хүнсийг сонгож хэрэглэх

  • Өглөө: Сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн –  талх, цөцгийн тос, жимсний  чанамал, өндөг
  • Бага үд, их үд: Сүү, тараг, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ
  • Өдөр: 1, 2-р хоол , зууш, жимсний ундаа, ус
  • Орой: Хөнгөн зууш, ногооны шөл, цагаан идээ
  • Өдөрт 5 нэгж буюу 400 граммаас багагүй хэмжээгээр жимс, хүнсний ногоо хэрэглэ

Жимс, ногоонд  агуулагдах  аминдэм, цайр нь дархлаа дэмжиж, халдвараас сэргийлэх, хоргүйжүүлэх, антиоксидант нөлөө үзүүлэхээс гадна амьсгалын замын үрэвсэл болон ханиад томууг эдгээхэд чухал нөлөөтэй.

  • Сүү, цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглэх

Бие махбодод чухал шаардлагатай уураг, тос, эрдэс, аминдэмийг хэрэгцээт хэмжээгээр, зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч, түргэн шингэдэг үнэт хүнс юм. Сүү, цагаан идээг тогтмол хэрэглэсэнээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ.

  • Эслэгээр баялаг үр тариа хэрэглэх

Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа нь хоногийн илчлэгийн   ихэнхийг бүрдүүлэх ба “В”-ийн бүлгийн аминдэм, эслэгээр баялаг тул гэдэсний хэвийн нянгийн үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн, хорт бодисыг биеэс гадагшлуулах, дархлаа тогтолцоо хэвийн байхад чухал үүрэгтэй.

  • Өөх тосыг тохируулан  хэрэглэх 

Наранцэцэг, олив, эрдэнэ шиш, тослог багатай цөцгийн тос, зөөхий хэрэглэх мөн өдөрт 1-2 хэрчим хонины сүүл, 1 хоолны халбага шар тос хэрэглэж болно. Транс тос, ханасан тосны агууламж өндөртэй маргарин, шөлөн тос,  түргэн   хоол  хэрэглэхгүй байх.

  • Чихрийг хоногт 25 гр-аас бага хэрэглэх
  • Давсыг хоногт 5 гр-аас бага хэрэглэх
  • Архи, согтууруулах ундааг   хязгаартай хэрэглэх
  • Аюулгүй хүнс, хоол  хэрэглэх

Халдвар үүсгэгч бичил  биет, физик, химийн бохирдолгүй аюулгүй хүнсийг сонгох,  хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалж борлуулж буй байдал, тухайн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулсан эрүүл ахуйн дүгнэлтийг үндэслэн хүнсээ сонгож авах хэрэгтэй.

  • Аюулгүй цэвэр ундны ус хэрэглэх, шингэн сайн уух

Ундны усаа цэвэр баталгаат эх үүсвэрээс авах, зориулалтын усны шүүлтүүрээр  шүүсэн  ус  хэрэглэх, усаа буцалгаж  хэрэглэх. Өлөн үедээ 1-2 аяга бүлээн ус, өдөртөө 8-10 аяга усыг бага, багаар уух.

 

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн