385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

Жирэмсэн ба хөхүүл үед эхийн шим тэжээлийн хэрэгцээ нэмэгддэг. Зөв зохистой хооллолт бол жирэмсэн эх болон ургийн хэвийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг, ихэс бүрэлдэн хөгжих, эхийн умай өсөх зэрэг шаардлагын улмаас хоол тэжээлийн зарим бодис (төмөр, фолийн хүчил, кальци, фосфор гэх мэт)-ын хэрэгцээ нэлээд нэмэгддэг. Хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хооллолтод жирэмсний тээлтийн явцад болон төрөх үед алдагдсан хоол тэжээлийн бодисыг нөхөх, бие махбод дахь нөөцийг сэргээх, эд эсийг нөхөн төлжүүлэх болон гүйцэт найрлага бүхий сүү боловсруулахад шаардлагатай шимт бодисуудын хэрэгцээ өсдөг. Энэхүү хоол хүнсний өвөрмөц хэрэгцээг хангаж чадаагүйн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд цус багадах, яс зөөлрөх, иод дутах зэрэг эмгэгүүдэд өртөх, ураг, нярайн гаж хөгжил үүсэх, төрөх явцад эх, хүүхдийн амь насанд аюул учрах магадлал өндөр болдог. Жирэмсэн болон хөхүүл эх өдөр бүр шинэхэн хоол хүнсийг хэрэглэж байх нь зүйтэй.

  • Нэг дор ихээр хэртүүлэн идэхээс зайлсхийж өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох нь зохимжтой
  • Хоногт 5 нэгж буюу 400 граммаас багагүй жимс, хүнсний ногоо хэрэглэх
  • Өдөр бүр шинэ жимс, ногооны төрөл бүрийн зууш, жимс, жимсгэнээр ундаа, шүүс бэлтгэж шинээр нь хэрэглэх
  • Төмрөөр баялаг бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хоол, хүнсэндээ хангалттай хэрэглэх
  • тураг болон дотор мах, самар, вандуй, шош, хүнсний ногоон навчит ургамал болох бууцай, салат навч, гоньд, жууцай /гэхдээ зарим эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн сүүлийн саруудад уургаар баялаг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах шаардлага гардаг/
  • Сүү цагаан идээг хангалттай хэмжээгээр хэрэглэх
  • Аминдэм эрдэс бодисоор баялаг бүхэл үр тариа, баяжуулсан гурилыг хэрэглэх
  • Үйлдвэрийн боловсруулалтад орсон дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх
  • Хоногт хэрэглэх давсны хэмжээ 5гр-аас ихгүй байх
  • Хоногт хэрэглэх сахарын хэмжээ 25гр-аас ихгүй байх
  • Эмчийн хяналтан дор жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд бичил тэжээлийн холимог, төмрийн бэлдмэл ба фолийн хүчил, Д аминдэм, хөхүүл хүүхэдтэй эхчүүд А аминдэмийг нэмэлтээр хэрэглэнэ
  • Архи, согтууруулах ундааг хориглох
  • Архи согтууруулах ундаа нь үр зулбах, хугацаанаас өмнө төрөх, ургийн өсөлт зогсох, ургийн гажиг үүсэх үндсэн шалтгаан болдог тул жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн