385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн байгууллагын орчинд коронавирүсийн халдвараас сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулж, 30 төрийн байгууллага оролцлоо.
Сургалтад оролцогчид коронавирүст халдварын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын ажилтнуудын дунд гарсан халдварын нөхцөл байдал, байгууллага дотор халдварын тандалт, судалгаа хийх аргазүй, байгууллагад халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд авах хариу арга хэмжээ, байгууллагын дотоод орчны халдвараас сэргийлэх дэглэм, коронавирүст халдварын эсрэг вакцинжуулалт, гэрийн тусгаарлалтын дэглэм, коронавирүст халдвараар өвдсөн тохиолдолд үүсэх эрсдэл, хүндрэл, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлсэн.

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн