7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчинд коронавирүсийн болон бусад халдвараас сэргийлэх, хүүхэд, багш, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр цэцэрлэгүүдийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж, хөдөөгийн сумын 20 цэцэрлэг, аймгийн төвийн 16 цэцэрлэг нийт 36 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч нар оролцлоо.
Сургалтад оролцогчид коронавирүст халдварын нөхцөл байдал, цэцэрлэгийн хүүхэд, багш, ажилтнуудын дунд гарсан халдварын нөхцөл байдал, цэцэрлэгийн орчинд халдварын тандалт, судалгаа хийх аргазүй, цэцэрлэгт халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд авах хариу арга хэмжээ, цэцэрлэгийн орчны халдвараас сэргийлэх дэглэм, орчны эрүүл ахуй, цэвэрлэгээ, цэцэрлэгийн дотоод орчинд өдөр тутмын халдваргүйжүүлэлт, коронавирүст халдварын эсрэг вакцинжуулалт, гэрийн тусгаарлалтын дэглэм, коронавирүст халдвараар өвдсөн тохиолдолд үүсэх эрсдэл, хүндрэл, багш, ажилтан, хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *