“ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ МЭНД”
Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, амьдарлын буруу дадал хэв маяг, илүүдэл жин биднийг олон төрлийн өвчнөөр өвдөх маш өндөр эрсдэл болдог.
Иймд: Эрүүл энхийн манаанд нэн тэргүүнд ажилладаг эмч, эмнэлгийн ажилчид бид өөрсдийн биеээр үлгэрлэж идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж хэвшин, эрүүл чийрэг бие бялдар, амьдарлын зөв дадалыг хэвшүүлж эрч хүчтэй ажиллаж амьдарцгаая хэмээн уриалж байна.
#Санаачлан зохион байгуулагч:
“Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын ЗХЗ”
“Нэгдсэн эмнэлгийн залуучууд хөгжлийн зөвлөл”
Тариат суманд эмч бүр өөрсдийн нарийн мэргэжлийн чиглэлээр үзлэг, оношлогоо, зөвлөгөөг 2022.09.10 нд хийхээр төлөвлөсөн.
2022.09.09 07:00 минутаас Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн төв хаалганаас хөдлөнө.
ТАЛАРХАЛ:
Бидний энэхүү үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжиж буй Удирдлага, Хүний нөөцийн алба, Мэс засал, Уламжлалтын тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн хамт олондоо гүн талархал илэрхийлэе.
Мөн ЭМГ,Тариат сумын ЗДТГ, Тариат сумын ЭМТөв, Fairfield, Monline Arkhangai ,Архангайн дугуйн клуб-д баярлалаа.
/Жич: Энэхүү холын зайн дугуйн аялалд бэлтгэж Нэгдсэн эмнэлгийн 4 эмч / Э.Балжинням, А.Ганхуяг, Б.Цэнд-Аюуш, Н. Ганбаяр/ 1 жил гаруй хугацаанд тогтмол дугуй жийж бэлтгэсэн. Ирэх жилээс хамтран бэлтгэл хийж илүү олуулаа хамтдаа явахыг уриалж байна./