Архаг хууч өвчтэй, илаарших боломжгүй хүнд, хэвтрийн тогтмол гэрийн асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэр, асран хамгаалагчдад зориулсан сургалтыг зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн газраас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЭБ сумын 7 багаас архаг хууч өвчтэй, илаарших боломжгүй хүнд, хэвтрийн тогтмол гэрийн асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэр, асран хамгаалагчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан.
Тус сургалтаар гэрийн асаргаа, сувилгаа, хооллолт, сэтгэл зүйг дэмжих, стресс тайлах аргуудын талаар ерөнхий мэдээллүүдийг өгч үйлчлүүлэгчид өдөр тутам хийгдэх асаргаа сувилгаа тухайлбал холголт цооролтоос сэргийлэхийн тулд байрлалыг солих, амны хөндий, толгой, бүтэн биеийг угаах зэрэг сувилгааг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн сувилахуйн баг сувилагч нар биет муляжан дээр хийж үзүүлэн асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өгсөн.
Мөн сургалтын өмнө ОУ-д хүлээн зөвшөөрөгдөн ашиглагдаж буй асран хамгаалагчдын ачааллыг үнэлэх Заритийн асуумж авч дүгнэхэд сургалтад оролцогчдын 51% нь ачаалал бага дэрэг, 32% нь заримдаа ачаалал ихтэй, 17% нь гэртээ хэн хэгнийг асарч байгаа нь маш их ачаалалтай гэж хариулсан байна.
Сургалтад ирсэн 30 асран хамгаалагчдад гэрийн асаргаа сувилгаанд шаардлагатай цомог иж бүрдэл, сургалтын цайг УБ хотод үйл ажиллагаа явуулдаг ХАС ТАВАН ХҮРД ХХК ивээн тэтгэн ажиллаа.