7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР АЖИЛЛАЛАА

ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газрын Инноваци, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Чен Менгжи, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн, ДЭМБ-ын Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн тогтолцоо хариуцсан мэргэжилтэн нар 2023 оны 04 сарын 12-14-ний өдрүүдэд ажиллалаа.
ДЭМБ-ын Архангай аймагт ажилласан баг аймгийн зудын нөхцөл байдалтай байгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад газар дээр нь очиж танилцан, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар болон шийдвэрлэх арга замын талаар аймгийн ЗДТГ, ЭМГ-ын төлөөллүүдтэй уулзалт хийн санал солилцлож цаашид хамтарч ажиллан, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцсан юм.
Мөн Архангай аймагт ажиллах хугацаандаа НЭ, өрхийн ЭМТ, ЗӨСТ-ийн үйл ажиллагаатай танилцахаас гадна, “Ар-Ус Ундарга” ТӨХК-д ажиллан усан хангамж, цэвэрлэх байгууламжын үйл ажиллагаа, УЦУОШГ-н үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *