385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТ- ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД” БҮХ НИЙТИЙН АЛХАЛТЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

📌Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилгаар жил бүр улс орон даяар зохион байгуулдаг “Илүүдэл жингүй –Эртэч Монгол” аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийг идэвхитэй алхалт, дасгал хөдөлгөөнөөр дэмжих зорилгоор “Өглөөний алхалт – Таны эрүүл мэндэд” бүх нийтийн алхалтын аяныг Архангай аймгийн хэмжээнд эхлүүлээд байна.
📌“Бүх нийтийн өглөөний алхалтын арга хэмжээ” нь 2024 оны 05 дугаар сарын 06-наас эхэлж байгаа ба 1 сарын хугацаатай үргэлжлэх юм.
📌“Өглөөний алхалт – Таны эрүүл мэндэд” алхалтын аяны нээлтийн үйл ажиллагаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудын албан хаагчид, иргэд оролцлоо.
Тус үйл ажиллагааны зорилго нь явган алхалт, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдлыг сурталчилах юм.
📌Явган алхалт бидний эрүүл АМЬДРАЛЫН БАТАЛГАА…
“Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой. Магадгүй таныг эрүүл мэндийн үзлэгт ороход эмч танд явган алхахыг зөвлөвөл битгий гайхаарай. Эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөө үзүүлэхийн зэрэгцээ үүний төлөө та төлбөр төлөхгүй, мөн гаж нөлөө үзүүлэхгүй”.
📌Цаашид бүх нийтийн өглөөний алхалтын үйл ажиллагаа нь 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба “Өглөөний алхалт- Таны эрүүл мэндэд” бүх нийтийн алхалтанд Эрдэнэбулган сумын нийт иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчид та бүхнийг “ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАН” идэвхитэй оролцохыг уриалж байна.✔✔✔

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн