
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд тэр дундаа хөдөөгийн, алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг багийн эмч нарын оролцоог нэмэгдүүлэх тэднийг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор Эрүүл мэндийн газраас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилд багийн эмч нарын оролцоо” сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 11-нд зохион байгуулсан.