“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГА БА БҮТЭЭМЖ” АРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнуудыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба бүтээмж” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 05 дугаар сарын 11-нд зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нийт 60 хүнийг оролцуулан аймгийн эрүүл мэндийн салбарын 2023 оны ололт амжилт, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, 2024 оны дэвшүүлсэн зорилго, анхаарах чиглэл, анхан шат болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний уялдаа холбоо, гүйцэтгэлийн санхүүжилт, санхүүгийн сахилга хариуцлагын талаар мэдээлэл өгөн санал солилцсон.
Энэ жилийн зөвлөгөөний гол зорилгыг эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, санхүүгийн зөрчлийг бууруулахад чиглүүлэн ЗДТГ-ын төрийн сан, Төрийн аудитын газар, ЭМДХ-тэй хамтран олон талын мэдээлэл зөвлөгөөг өгсөн.