
Ажлын байрны сургалтаар эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан, тохиолдлын бүртгэл мэдээлэл, статистик бүртгэл мэдээлэл, мэдээллийн технологи, цахим программын талаар мэдээлэл өгөв. Мөн хүний нөөцийн мэдээллийн сангийн бүртгэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн ач холбогдолтой сургалт болсон.