385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРААС ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 5.2, Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор батлагдсан Салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөний 12, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/484 дүгээр тушаалаар баталсан хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтын дагуу Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллага, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг сонгогдсон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаагаар ахлуулсан улсын байцаагч хяналт шалгалт хийхээр Архангай аймагт 2024 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд ажилахаар ирээд байна.
Салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөний дагуу Архангай аймгийн эрүүл мэндийн 4 байгууллага, боловсролын 7 байгууллага, ус хангамжийн 15 объект, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 1, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газар 6, нийт 33 объектыг хамруулан хяналт шалгалт хийж байна.
Салбарын хяналтын газрын Архангай аймагт хяналт шалгалтын ажил зохион байгуулж байгаа зорилго нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг орон нутагт хэрэгжилтийг хангах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх юм.

Санал, хүсэлт

*