
Монгол улсын Эрүүл мэндийн яам, ЭМХТөв болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Эмч болон сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр сувилагч, эх баригч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрүүл Мэндийн Газарт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт, уулзалт хэлэлцүүлэг нь “Ажлын байран дээрх ёс зүй ба гамшгийн үеийн сувилахуй”, “Сувилагч, эх баригч мэргэжилтний цогц чадамж хөтөлбөрийг хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг” гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй болсон бөгөөд Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 19 сум, өрхийн ЭМТөвүүл, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд, сувилагчид нийт 70 гаруй хүн хамрагдав.

Сургалтанд: “Сувилагч, эх баригч мэргэжилтний цогц чадамж хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг”-ийн үйл ажиллагааны чиглэлээр
1. МНС тэргүүн болон Жайка олон улсын байгуулагын төлөөлөгч нар Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзан “Сувилахуйн цогц чадамж” хөтөлбөрийг орон нугагт хэрхэн хэрэгжүүлэх тал дээр дугуй ширээний ярилцлага хийлээ.
2. Монголын сувилагчдын нийгэмлэг, Японы Олон улсын ЖАЙКА байгууллагын төлөөлөлүүд шинэ сувилагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй уулзан Сувилагч, Эх баригч мэргэжилтний цогц чадамж хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах арга зүйгээр ханган ажиллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгийн үр дүнд орон нутагт хэрэгжүүлэх Сувилагч, Эх баригч мэргэжилтний цогц чадамж 2024 хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний зураглалыг гаргалаа.