385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

Шүд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад эмч, эмнэлгийн удирдлагын оролцоо, хамтын ажиллагаа хэлэлцүүлэг боллоо.

Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх арга хэмжээг дан ганц нүүр, амны нарийн мэргэжлийн тусламжаар бус нийгэм, хамт олныг түшиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бий болгон өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх, энэ ажилд иргэд, хамт олны зүгээс оролцох оролцоог сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эм, материал, хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр нийгэм, хамт олны дунд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, чадавхийг дээшлүүлэх нь чухал.
• Орон нутгийн иргэдэд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн нэгдсэн төлөвлөлтийг гаргах
• Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд боловсролын байгууллага, албан байгууллагуудын хамтын ажиллагааг хангах зорилгоор
НЭ, Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, шүдний эмч нар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн эмч нарын уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр;
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шүдний тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудал,
Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн холбогдох байгууллагууд, олон нийтийг татан оролцуулах бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах /орон нутгийн иргэд, гэр бүлийн орчинд/,
Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг орон нутгийн түвшинд зохион байгуулахад Боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа /сургууль, цэцэрлэг/
сэдвүүдээр хэлэлцэн санал солилцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн Эрүүл мэндийн байгуулагуудын шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд тусгах юм.

Санал, хүсэлт

*