7033237970332973

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар
ээлжлэн зайлуулах
- 1-1.5 метр зай барих
- Гарыг сайтар савандаж угаах

previous arrowprevious arrow
next arrownext arrow
Slider

Глобал сангийн орон нутгийн агентийн хөндлөнгийн үнэлгээний баг Архангай аймагт ажиллаа

Глобал сангийн орон нутгийн агентийн хөндлөнгийн үнэлгээний баг Архангай аймагт ажиллаа
Индермохан Нарула ахлагчтай Глобал сангийн орон нутгийн агент (Global Fund LFA)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7-р сарын 24-26-ны өдрүүдэд ажиллалаа.
Хөндлөнгийн үнэлгээний багт хөтөлбөр, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Т.Аира, Г.Энхтүвшин, Эм, эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Зузаан, Санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ганцэцэг нарын 5 мэргэжилтэн ирсэн.
Уг үнэлгээгээр ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын танилцуулга, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, тусламж үйлчилгээ, сүрьеэгийн тасаг, ЖЭЭТ, БЗДХ-ын зөвлөгөө өгөх кабинет, эм, эмнэлгийн хэрэгсэл, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай тус тус танилцаж мэргэжлийн зөвөлгөө өгч ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *