7033237970332973

245133833_1916796628506753_3457585156142963614_n
#Гар_угаах_зөв_дадал таныг Ковид-19 халдвараас хамгаална❤
👉Бидний гарт бидний ирээдүй - бүгд хамтдаа урагшилцгаая‼️
👉2021 оны 10-р сарын 15 - Гар угаах Дэлхийн өдөр🧴🧼🖐
👉Уг тэмдэглэлт өдрийн гол зорилго нь хүн амд гар угаах дадлын ач холбогдлыг таниулахад оршдог байна✅

previous arrowprevious arrow
next arrownext arrow

Япон улсын Кобэ хотын Надэшико шүдний эмнэлгийн хүүхдийн шүдний их эмч Казүхиро Күрода Архангай аймагт ажиллаа.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын урилгаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн зочин профессор, Япон улсын Кобэ хотын Надэшико шүдний эмнэлгийн хүүхдийн шүдний их эмч Казүхиро Күрода болон шүдний эрүүл ахуйч Кидо, нар Архангай аймагт 8-р сарын 30-наас 9-р сарын 03-ны хооронд ажиллаж, шүдний эмч нар, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн багш нарт амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа.

Тэрбээр шүдний кабинет бүхий Тариат, Эрдэнэмандал СДЭ-үүд, Эрдэнэбулган сумын шүдний их эмч, сувилагч нарыг чадавхижуулах, дагалдуулан сургах сургалт зохион байгуулсан.

Мөн Эрдэнэбулган сумын 1-р цэцэрлэгийн 100 хүүхдийн эцэг эхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалт, мэдээлэл хийж, тус цэцэрлэгийн бага ангийн буюу 2-3 настай 100 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний цоорлоос хамгаалах гелен түрхлэг түрхсэн.

Казүхиро Күрода эмч Архангай аймагт ажиллах хугацаандаа Эрдэнэбулган сумын ЕБС-иудын 60 гаруй бага ангийн багш нар, сургуулийн эмч нарт бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахын ач тусын талаар сургалт хийж гарын авлага олгосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *