“Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” зохион байгууллаа

“Халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэг, оношилгоо”-г суманд цогцоор нь хийх загвар үйл ажиллагаа”-г 2019 оны 11 сарын 01-02-ны өдрийн хооронд Өндөр-Улаан суманд зохион байгууллаа.
“Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” загвар үйл ажиллагааг Өндөр-Улаан суманд зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоол “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 327 дугаар тушаал , “Тэмбүүг устгая” үйл ажиллагаа зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2019 оны А/460 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” загвар үйл ажиллагааг Өндөр-Улаан суманд 2019 оны 11 дүгээр сарын 01-02 -ны өдөр ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвартын эмч Д.Байгальмаа, лабораторийн эмч Д.Нармандах болон аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, аймгийн 5 сумын Засаг дарга, 7 сумын Засаг даргын орлогч, 1 сумын ЗДТГ-ын дарга, 2 сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, 19 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, нийгмийн ажилтан, лаборант гэх мэт нийт 65 төлөөлөгч, мөн Нэгдсэн эмнэлгийн 17 эмч, сувилагч оролцсон.
Илрүүлэг үзлэг, оношилгооны үйл ажиллагааг:
- Бүртгэлийн хэсэг
- Лабораторийн шинжилгээний хэсэг
- Рентген оношилгоо
- Сүрьеэгийн эмчийн үзлэг
- ЭХО оношилгоо
- Дотрын эмчийн үзлэг
- Халдвартын эмчийн үзлэг
- БЗДХ-ийн эмчийн үзлэг
- Мэдрэлийн эмчийн үзлэг
- Мэс засал, урологийн эмчийн үзлэг
- Гэмтлийн эмчийн үзлэг
- Шүдний эмчийн үзлэг
- Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
- Хүүхдийн эмчийн үзлэг гэсэн өртөөгөөр зохион байгуулсан.
Үзлэг, оношилгоонд нийт 819 хүн хамрагдсанаас 345 хүн ямар нэг өвчний шинж тэмдэгтэй илэрч, зөвлөгөө авсан.
7033237970332973