7033237970332973

Шуурхай мэдээ

Булган аймгийн Могод суман дахь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Өлзийт сумын 10 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Эрдэнэбулган суман дахь батлагдсан тохиолдлын тандалт судалгаа хийгдэж, Нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдаас авсан сорьцинд PCR шинжилгээ хийж байна.

👉КОВИД-19 халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа танд илэрч байгаа хариу урвалын талаарх мэдээллийг vis.health.gov.mn хаягаар мэдээлнэ үү‼
Вакцин хийлгэсэн тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн утсанд код бүхий мэссэж ирэх бөгөөд хэрэв дархлаажуулалтын дараах урвал хүндрэл илэрвэл дээрх цахим хуудсанд хандан:
👉Код
👉Регистрийн дугаар
👉Утасны дугаараа оруулж мэдээллээ өгнө үү⁉
- Хүн амьдралынхаа 90%-ийг дотоод орчиндоо өнгөрүүлдэг тул дотоод орчны агаарын чанартаа анхаарч, цэвэр байлгах нь маш чухал юм

- А аминдэмээр баялаг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье‼️

- Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь дархлааг сулруулж, Ковид-19 болон бусад халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг‼️
previous arrow
next arrow
Slider

“Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо”-г суманд зохион байгуулах талаар хэлэлцүүлэг хийлээ


“Халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэг, оношилгоог суманд цогцоор нь хийх загвар үйл ажиллагаа”-г 2019 оны 11 сарын 01-02-ны өдрүүдэд Өндөр-Улаан суманд зохион байгуулсан. Өндөр-Улаан суманд зохион байгуулж буй “Халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэг, оношилгоо” хийх загвар үйл ажиллагааг сумдын удирдлагууд, эрүүл мэндийн төвийнхөнд сурталчилж, дэлгэрүүлэх зорилгоор ЭМЯ, аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Өндөр-Улаан сумын ЗДТГ, ЭМТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Тус үйл ажиллагааны үеэр;
“Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоог суманд зохион байгуулахад орон нутгийн удирдлага, сумын эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, байгууллага, иргэдийн оролцоо”
сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.


Хэлэлцүүлэгт ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Өндөр-Улаан сумын ЭМТ-ийн дарга О.Мөнхтуяа нар илтгэл тавьж, ЭМЯ-ны БТГ-ын дарга Р.Оюунханд мэдээлэл хийж, сумын Засаг дарга нарын төлөөлөл, сумын ЭМТ-ийн төлөөлөл, Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга нар үг хэлж, санал бодлоо солилцож, цаашид бүх сум энэхүү цогц үзлэгийг орон нутагтаа зохион байгуулах боломжтой гэж дүгнэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *