7033237970332973

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар
ээлжлэн зайлуулах
- 1-1.5 метр зай барих
- Гарыг сайтар савандаж угаах

previous arrowprevious arrow
next arrownext arrow
Slider

“ИРГЭН БИ АВРАГЧ” сургалт хийгдэж байна

“Иргэн би аврагч” сургалт 2019 оны 11 сарын 11-ний өдрөөс эхэллээ

Эмнэлгийн анхны тусламжийн талаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгох сургалтын аргазүйг сайжруулах зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааг дэмжих нэгжид “Иргэн би аврагч” сургалтыг Архангай аймагт зохион байгуулах хүсэлтийг Эрүүл мэндийн газраас хүргүүлсэн.

Тус нэгж нь энэхүү сургалтын үйл ажиллагааг дэмжиж, бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр нь 1,2 сая төгрөг, нийт 26,4 сая төгрөгний өртөг бүхийн амилуулах суурь тусламжийн сургалтын манеканыг олгож, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын 33 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эмнэлгийн анхны тусламжийн онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж мэдлэгийг дээшлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *