7033237970332973

Шуурхай мэдээ

Булган аймгийн Могод суман дахь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Өлзийт сумын 10 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Эрдэнэбулган суман дахь батлагдсан тохиолдлын тандалт судалгаа хийгдэж, Нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдаас авсан сорьцинд PCR шинжилгээ хийж байна.

👉КОВИД-19 халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа танд илэрч байгаа хариу урвалын талаарх мэдээллийг vis.health.gov.mn хаягаар мэдээлнэ үү‼
Вакцин хийлгэсэн тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн утсанд код бүхий мэссэж ирэх бөгөөд хэрэв дархлаажуулалтын дараах урвал хүндрэл илэрвэл дээрх цахим хуудсанд хандан:
👉Код
👉Регистрийн дугаар
👉Утасны дугаараа оруулж мэдээллээ өгнө үү⁉
- Хүн амьдралынхаа 90%-ийг дотоод орчиндоо өнгөрүүлдэг тул дотоод орчны агаарын чанартаа анхаарч, цэвэр байлгах нь маш чухал юм

- А аминдэмээр баялаг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье‼️

- Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь дархлааг сулруулж, Ковид-19 болон бусад халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг‼️
previous arrow
next arrow
Slider

Эрүүл мэндийн салбарынхан авлигын эсрэг зорилтот хөтөлбөр хэрэгжиж байна

ЭМЯ, АТГ-аас хамтарч олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр 40 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.

АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын нэгийг эрүүл мэндийн салбар гэж үзжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдтэйгээ хамтран авлига ашиг сонирхлоос ангид байх, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгаж, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачилсан аж.
ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг: “Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байдаг. Эх барих эмчийн гар дээр хүн хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчид л ханддаг.
Тийм ч учраас олон хүн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг байх. Иргэд маань ч ингэж талархлаа илэрхийлж, эмч нар маань ч авсаар ирсэн энэ буруу хандлагыг л бид засч чадвал эрүүл мэндийн салбар эрүүлжих юм. Тиймээс л эмч нарын хувьд авлига, ашиг сонирхлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэхүү зорилтот хөтөлбөр. Хүн бол урмын амьтан.

                          “Сайхан инээмсэглэл, эерэг үгс маш том урам өгдөг.”

Өвчнийг нь эмчилж өгсөнд нь талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлэхэд л болно гэсэн санаа энэ хөтөлбөрийн маань гол утга учир нь юм. Иргэддээ уриалахад эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье гэвэл таны чин сэтгэлийн талархсан инээмсэглэл цагаан нөмрөгтнүүдэд маш том урам болно гэж хэлмээр байна” гэж онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *