Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгууллаа.
Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, МУБИС-ын Архангай аймаг дах салбар сургуулийн 1-р курсын оюутнуудад мэдлэг олгох сургалт, сайн дурын зөвөлгөө шинжилгээнд хамруулсан.

Дэлхийн хэмжээнд 2018 онд шинээр бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь эрсдэлт бүлгийн хүн ам байсан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 37.9 сая хүнээс 24.5 сая /65 хувь/ хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан талаар тус тус дурджээ.
2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37,9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусыг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон.
Монгол улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувийг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.
ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна.
Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.
Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.
ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.
VIA: ЭМЯ, НЭМҮТ

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *