7033237970332973

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдийг халдвараас сэргийлье!!

- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар
ээлжлэн зайлуулах
- 1-1.5 метр зай барих
- Гарыг сайтар савандаж угаах

previous arrowprevious arrow
next arrownext arrow
Slider

“Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ” өдөрлөг боллоо

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг “Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ” өдөрлөгийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

“Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ” арга хэмжээний үеэр дурангийн хагалгаанд ашиглагдаж байгаа багаж, төхөөрөмжийг иргэдэд үзүүлж, хэрхэн ашигладгийг танилцуулхаас гадна мэс ажилбар, мэс засалд ашиглагддаг багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл зэргийг танилцуулав.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий Мэс заслын тасаг нь үйлчлүүлэгч төвтэй, хөнөөл багатай мэс заслын тусламжийг өндөр чадамж, ёс зүйтэй, нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг чанартай аюулгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэх зорилгыг тавьж ажиллаж байна.
Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн ор хоногийг сүүлийн 3 жилээр авч үзэхэд буурсан үзүүлэлттэй буюу дундаж ор хоног 6,7 байна. Харин нийт мэс заслын тоог 3 жилээр харахад өссөн буюу 2019 онд 767 мэс заслыг хийжээ. Энэ дундаа гэмтлийн хагалгааны тоо өссөн байгаа юм. 2017 оноос дурангийн мэс заслыг хийж эхэлсэн ба энэ ондоо 73, 2018 онд 104, 2019 онд 128 болж өсч, жил тутам 29 хувиар өссөн байна. Дурангаар цөсний хүүдийн авах, мухар олгой, цавьны эвэрхий нөхөх, төмсөгний өргөссөн судас боох, өндгөвчний уйланхай авах, бөөр авах, хэвлийн наалдац салгах гэх мэтчилэн 11 төрлийн хагалгааг хийдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *