7033237970332973

Шуурхай мэдээ

Булган аймгийн Могод суман дахь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Өлзийт сумын 10 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Эрдэнэбулган суман дахь батлагдсан тохиолдлын тандалт судалгаа хийгдэж, Нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдаас авсан сорьцинд PCR шинжилгээ хийж байна.

👉КОВИД-19 халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа танд илэрч байгаа хариу урвалын талаарх мэдээллийг vis.health.gov.mn хаягаар мэдээлнэ үү‼
Вакцин хийлгэсэн тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн утсанд код бүхий мэссэж ирэх бөгөөд хэрэв дархлаажуулалтын дараах урвал хүндрэл илэрвэл дээрх цахим хуудсанд хандан:
👉Код
👉Регистрийн дугаар
👉Утасны дугаараа оруулж мэдээллээ өгнө үү⁉
- Хүн амьдралынхаа 90%-ийг дотоод орчиндоо өнгөрүүлдэг тул дотоод орчны агаарын чанартаа анхаарч, цэвэр байлгах нь маш чухал юм

- А аминдэмээр баялаг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье‼️

- Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь дархлааг сулруулж, Ковид-19 болон бусад халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг‼️
previous arrow
next arrow
Slider

“Цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс урьдчилан сэргийлье” асуулт хариултын тэмцээн

“Цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс урьдчилан сэргийлье” асуулт хариултын тэмцээн 2019 оны 12 сарын 06-ны өдөр боллоо

 

Цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс урьдчилан сэргийлье” аяны хүрээнд цусны даралт ихсэлт, чихрийн шижин өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн талаар байгууллагуудын ажилчдын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэн, эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүд харъяа нутаг дэвсгэрийн байгууллагуудын ажилчдад сургалт хийж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор Прокурорын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ундарга компанийн ажилчдын дунд асуулт хариултын тэмцээнийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, 1-р байранд ХХААГ, 2-р байранд УЦУОШТ, 3-р байранд ГХБХБГ-ын хамт олон шалгарлаа.

1-р байр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын баг

2-р байр Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төвийн баг

3-р байр Газрын Харилцаа Барилга Хот байгуулалтын Газар

 

Архангай аймгийн УСА-н Ар ус Ундрага ХХК-ын баг

Архангай аймгийн Прокурорын газрын баг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *