385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ

      Нийт хүн ам, түүний дотор эх, хүүхэд болон эмзэг, ядуу бүлгийн мргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, хамралтыг нэмэгдүүлж, хангамж үйлчилгээг чанаржуулах.

Анхдагч шатлалын тусламж үйлчилгээний сүлжээг бий болгож, үйлчилгээг үр дүнтэй, нотолгоо түшсэн, чанартай, ээлтэй болгох.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулж, Бүсийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий төв болгох

ЭМ ЗҮЙ БА ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ

   Хүн амыг зайлшгүй шаардлагатай, чанарын баталгаатай, эм био бэлдмэлээр жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах

Эм, биобэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Орчин үеийн эмчилгээ, лабораторын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээний тасралтгүй тогтолцоог хангаж, оношлогооны чадавхийг сайжруулах.

Эм, эмнэлгийн хэрэгслэл, урвалж, оношлуурын нэгдсэн урсгалыг бий болгож, чанар аюулгүй байдлыг хангах.

Салбарын хэмжээнд дэд бүтэц, барилга, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тээвэр, харилцаа холбооны үйлчилгээг тогтмолжуулах

ЗАН ҮЙЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ХАРИЛЦААНЫ СТРАТЕГИ

          Хүн амд эрүүл зан үйл, аж төрөх ёсыг хэвшүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах.

ЭМ-ийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чиглэсэн үр дүнтэй ээлтэй болгох

Олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрүүл мэндийг дэмжих орчин бий болгох

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН СТРАТЕГИ

Оношлогоо, эмчилгээний стандартын хангалтыг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, эрэлт хэрэгцээнд нийцсэн байгууллагын стандартыг бий болгон хэрэгжүүлэх.

Эрүүл мэндийн тусламж, үйчилгээний стандарт, удирдамж, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох.

Гадаад, дотоод харилцаа, хамтын түншлэлийг  хөгжүүлэх замаар шинэ технологийг нэмэгдүүлэх, бусдын сайн суралцаж үйл ажиллагаагаа чанаржуулах.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүнйи нөөцийн менежментийг боловсронгуй болгох

Эмнэлгүүдийн мэргэшсэн боловсон хүчнийг хангалтыг стандартын түвшинд хүргэн нэмэгдүүлж, тэднийг хөдөөд тогтвор суурьшилтай ажиллах, хөгжих нөхцлөөр хангах

ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИ

Эрүүл мэндийн салбарт чиглэсэн санхүүгийн урсгалын тогтвортой байдлыг хангах, орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх

Эрүүл мэндийн салбарын санхүүгийн болон холбогдох нөөцийн ашиглалтын үр дүн, үр ашгийг сайжруулах зорилгоор санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх

БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БОЛОН САЛБАРЫН УДИРДЛАГЫН СТРАТЕГИ

Байгууллагын хөгжлийн эрхэмлэх үнэт зүйл, ажиллах зарчимд тулгуурлан аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил, бүтэц, зохион байгуулалтын удирдлагад шинэчлэл хийх

Удирдлагын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, менежерүүдийг чадавхижуулах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг бүрдүүлэн байгууллагын хөгжлийг дэмжих

Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх

Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, цахим цаасгүй эмнэлгийн технологид шилжүүлэн хөгжүүлэх.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын ба хувийн салбарын зохистой бүрдэл бий болгох

Сүүлд нэмэгдсэн