385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

АРХАНГАЙН ЭМЧ НАР ПОЛЬШ УЛСАД АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ…👏👏👏

✅Архангай аймаг болон Польш улсын Малопольски муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Краков хотын Иохан Павел II хааны нэрэмжит төв эмнэлэг болон Людвик Рыдыгерийн төв эмнэлэгт Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны нарийн мэргэжлийн 2 их эмч, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний 2 их эмч, мэс заслын 2 их эмч 14 хоног эмнэлзүйн дадлга сургалтанд амжилттай хамрагдаж нутагтаа ирлээ.
🧑‍⚕️👨‍⚕️Архангайн эрүүл мэндийн салбарын эмч нарыг маань сайхан эх орондоо, эмнэлэгтээ халуун дотно хүлээн авч эмнэлзүйн ур чадварын сургалт, дадлагыг хийх боломж олгож, үр дүнтэй хамтран ажилласан БНПУ-ын Малопольск мужийн захиргаа, Малопольск мужийн Маршалын газрын Нийгмийн бодлого, Эрүүл мэндийн газрын дарга Доминика Студницка, Краков хотын Иохан Павел II хааны нэрэмжит төв эмнэлэг болон Людвик Рыдыгерийн төв эмнэлгийн дарга нарт болон Монгол улсын Краков хот дахь Өргөмжит консул Цахиурын Уртнасан танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *