385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” зөвлөгөөний 2 дахь өдөр

Зөвлөгөөний 2 дахь өдөр ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг, ЭМГ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороотой хамтран аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгжихүйц бодит шийдлийг хамтран боловсруулах зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороо, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дэргэдэх ёс зүйн багийн гишүүд нийт 65 хүн оролцож өөрсдийн санал дүгнэлтийг нээлттэй солилцлоо.
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны соён гэгээрүүлэх дэд зөвлөлийн гишүүн, АШУҮИС, НЭМС-ийн багш Ц.Мөнхнасан нартай хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт 2 багц цагийн сургалтыг зохион байгуулав. Сургалтад эрүүл мэндийн салбарын 150 гаруй албан хаагчид хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *