385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2026 оныг “ЁС ЗҮЙ-ХАРИУЦЛАГА САЙЖРУУЛАХ” жил болгон зарласантай холбогдуулан удирдах ажилтны зөвлөгөөнийг “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” уриатай 2026 оны 02 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөний эхний өдөр аймгийн ЭМГ-ын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, хувийн хэвшлийн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 45 хүнийг оролцуулан эрүүл мэндийн салбарын 2025 оны ололт амжилт, 2026 оны дэвшүүлсэн зорилго, анхаарах чиглэлийг 10 сэдвийн хүрээнд мэдээлэл өгөн, санал солилцсон.
Эрүүл мэндийн байгууллагын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээгээр тэргүүлсэн байгууллагын менежерүүдэд шагнал гардуулж, 2026 онд Эрүүл мэндийн газрын даргатай эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарын хамтран ажиллах гэрээг байгуулан, гарын үсэг зурсан.
2025 оны үйл ажиллагааны үр дүнгээр
1-р байр Цахир сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Хүчнэмэх
2-р байр Ар мөнгөнчагнуур өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Цэнгэлмаа
3-р байр Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн дарга Д.Эрдэнэчимэг нар тус тус шалгарав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *