385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Г.НОМИН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн сайд Г.Номин Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан, ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилчидтай уулзалт хийж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсон, салбарын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
Уулзалтын үеэр ЭМЯ-ны газрын дарга нар цахимаар холбогдон эмнэлгийн ажилчдаас асуусан төрийн албаны орон тооны цомхотгол, хүний нөөцийн сургалт, төлөвлөлт, эмнэлгийн ажилчдын цалин, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хөрөнгө оруулалт зэрэг асуултад хариулж салбарын бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *