385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭМЧ НАРЫН ДУНД “ШИНЭ БҮТЭЭЛ – ОНОВЧИОЙ САНАА” САЙН ТУРШЛАГА ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийн үйл ажиллагааг эмч нарыг алдаршуулах, эмчийн ажил мэргэжлийг сурталчилах, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх болон үе үеийн эмч нартаа хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг аймгийн Эрүүл мэндийн газраас, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоотой хамтран зохион байгуулж байна.
2026 оны Дэлхийн эмч нарын өдөр”-ийн үйл ажиллагааны нэг хэсэг болох 💌 “ШИНЭ БҮТЭЭЛ-ОНОВЧТОЙ САНАА” САЙН ТУРШЛАГА ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ-г 2026 оны 03 сарын 27-нд аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулллаа.
Тус арга хэмжээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, мэргэжилтнүүд өөрийн эрүүл мэндийн байгууллагадаа нэвтрүүлэн хэрэгжүүлсэн 15 сайн туршлага, шинэ санаагаа танилцуулан хэлэлцүүллээ.
“ШИНЭ БҮТЭЭЛ-ОНОВЧТОЙ САНАА” САЙН ТУРШЛАГА ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ-г санаачлан зохион байгуулсан Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоо болон дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан МОНОС Архангай салбарын хамт олондоо талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *