ХҮНИЙ ГАВЬЯАТ ИХ ЭМЧ Э.БААТАРХҮҮ АГСАНЫ НЭРЭМЖИТ “ЭМЧ НАРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН” БОЛЛОО.
Дэлхийн эмч нарын өдрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан” 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай боллоо.
“Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан”-г жил бүр ХҮНИЙ ГАВЬЯАТ ИХ ЭМЧ Э.БААТАРХҮҮ АГСАНЫ НЭРЭМЖИТ болгон зохион байгуулж хэвшсэн. АР ТООРОМТ Хувийн хэвшлийн эмнэлэг, Хүний гавьяат их эмч Э.Баатархүү агсны гэр бүл, үр хүүхдүүдээс тус үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэн зохион байгуулдаг бөгөөд 2026 оны арга хэмжээг “Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг”-ийн эмч нартай хамтран зохион байгуулснаараа онцлогтой юм.
Яаралтай тусламжийн тусламж үйлчилгээний үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч ажиллах чадварт суралцах зорилгоор дараах чиглэлээр зохион байгуулсан. Үүнд;
Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламжийн онолын болон гардан үйлдлийн чадамжийг сайжруулах;
Амь тэнссэн үед амилуулах, лавшруулах тусламж үйлчилгээг багаар үзүүлэх дадал эзэмшүүлэхэд багийн гишүүн бүрийн үүрэг хариуцлага, мэдлэгийг эзэмшүүлэх, чадавхижуулах;
Яаралтай тусламжийн тусламж үйлчилгээний үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч ажиллах чадварт суралцах гэсэн чиглэлүүд багтсан.
Эмч нарын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулан орон нутгийнхаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, тэднийг ажлын байрандаа тасралтгүй суралцах боломжийг олгосон Хүний гавьяат их эмч Э.Баатархүү агсны гэр бүл, үр хүүхэд болон Ар Тооромт эмнэлгийн хамт олон, “Яаралтай тусламжийн нийгэмлэг”-ийн эмч нартаа талархал илэрхийлье.
Нийт эмч нартаа эмч нарын баярын мэндийг хүргэе.






















