385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

АЙМГИЙН МХГ-ЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАР АЛБАН ХААГЧИД ЗӨСТӨВИЙН ЭМЧ НАР ХАМТРАН СУРГАЛТ ДАДЛАГА ХИЙЛЭЭ

Монгол улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, ЭМС, аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлж, аймгийн МХГ-ын улсын байцаагч нар албан хаагчид ЗӨСТөвийн эмч нар хамтран 2019nCoV коронавирусийн шалтгаант хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа өвчний тархалт, тархвар судлал, эмнэл зүй эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, халдварын хяналт сэргийлэлт сэдвээр сургалт дадлага хийлээ.
Цаашид нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үйл явдал (шинэ халдвар, дэгдэлт, орчны бохирдол, хими цацраг туяа, түймэр, ган зуд газар хөдлөлт)-ын мэдээ”-г тухай бүр шуурхай солилцон эрсдлийн үнэлгээ хийж эрсдлийн түвшин тогтоон шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангаж бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах юм.

Санал, хүсэлт

*