Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийн ортой болов
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн болон төрөх орыг шийдвэрлэж өглөө. Уг орыг хүлээлгэж өгснөөс хойш хоёр эх төрсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд үүнд сэтгэл дүүрэн байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.
Мөн Төрөх тасагт төрөх орны хүрэлцээ хангамж дутмаг учраас хөгжлийн бэрхшээлтэй эсэх хамаагүй бусад эхчүүд ч төрж байгааг хэлж байлаа.