385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“МАСКАА ЗҮҮЦГЭЭЯ” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА.


Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа.
Ялангуяа хорио цээрийн дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавирусийн халдвар цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байгааг албаныхан хэлж буй. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага иргэн, аж ахуй нэгжид шаардлага тавьж болох ч зөрчсөн тохиолдол торгох, хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.

Хорио цээрийн үед иргэд амны хаалт зүүхгүй байх, тусгаарлалтын дүрэм журмыг сахихгүй байх, тусгаарлалтад байхдаа дүрэм зөрчих тохиолдол маш их гарч.

Дээрх тохиолдолд ямар нэг хариуцлага тооцох аргагүй нөхцөл байдал үүсээд буй. Тэгвэл коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Амны хаалтаа зүүцгээе” аяныг улсын Онцгой комиссоос улс орон даяар эхлүүлээд байна.

“АМНЫ ХААЛТ ЗҮҮЦГЭЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Амны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм.

Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллалаа.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна.
Архангай аймгийн Онцгой комиссоос “Маскаа зүүцгээе” аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгөн аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэн ажиллаж байна.

Санал, хүсэлт

*