2020 оны 06 сарын 11-12-ны өдрийн хооронд “Коронавируст халдварын сэргийлэлт хяналт эмнэлзүйн менежмент” сургагч багш бэлтгэх сургалт аймгийн Эрүүл мэндийн газар боллоо.

Коронавируст халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх талаар эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах зорилгоор ДЭМБ-ын санхүүжилтээр “Коронавируст халдварын үеийн удирдлага, зохион байгуулалт, халдварын сэргийлэлт хяналт, эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг ЭМЯ-аас 2020 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд аймгийн ЭМГ дээр зохион байгуулж, ЭМЯ, ХӨСҮТ, АШУҮИС-ын багш, мэргэжилтнүүд сургалтыг хийлээ.
ЭМЯ, ХӨСҮТ, АШУҮИС-ын багш, мэргэжилтнүүд Нэгдсэн эмнэлэг дээр коронавируст халдварын үеийн бэлэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч ажилласан.
Сургалтанд аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ-ийн нийт 20 эмч, мэргэжилтэн хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн.
Бэлтгэгдсэн сургагч багш нар аймгийн нийт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалтыг зохион байгуулж, коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын чадавхийг сайжруулах юм.

Бусад мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *