Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа Архангай эрүүл мэндийн салбарын ажилчидтай албан уулзалт хийж, “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсрол”-ын төвийн барилгын явцтай танилцлаа
УИХ-ын даргын Архангай аймагт хийгдэж буй албан ёсны айчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч О.Батбаяр нар ажиллаж, Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцав.
Айлчлалын хүрээнд шинээр байгуулах “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсрол”-ын төвийн барилгын явцтай танилцаж, төвийн үйл ажиллагааны зардал, 6 төрлийн хавдрын эрт илрүүлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нүүдлийн иж бүрэн амбулаторийн зардал нийт 2.6 тэрбум төгрөгийн төсвийг 2021 онд эхний ээлжид анхаарч шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа Архангай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын менежерүүд, эмч мэргэжилтэнүүдтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, эмч мэргэжилтэнүүдийн санал бодлыг сонсож, олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн ажилчдад ЭМЯ-ны шагнал гардуулав.