7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах” цогц сургалтыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Ажлын хэсэг Архангай аймагт 2020 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд ажиллан КОРОНАВИРУСТ (COVID-19) ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ОРОН НУТГИЙН “ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БАГИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ” сургалт зохион байгуулах юм.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулж буй цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжил арга зүй олгох сургалт, дадлага хосолсон тус үйл ажиллагаа 2 өдөр үргэлжилнэ.
Сургалтанд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны удирдлагын бүрэлдэхүүн, шуурхай багийн бүрэлдэхүүн, эмнэлзүйн нарийн мэргэжлийн зөвлөх багийн бүрэлдэхүүн болон Архангай аймгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн бие бүрэлдхүүн болох 100 гаруй хүн чадавхижуулах сургалтанд хамрагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *