7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТ Ковид-19 халдвараас сэргийлэхэд эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

  1. Нярай хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор амлуул

Ангир уураг

Төрсний дараах 2-3 хоногт эхийн хөхнөөс ялгардаг, шаргал өнгөтэй, өвөрмөц бүтэцтэй сүү юм. Нярай хүүхдийг бүрэн цатгах боломжтой, дархлааны уураг, цагаан эс, А аминдэмээр баялаг хамгийн тэжээллэг, эрүүл хоол юм.

  • Харшлын эрсдэлийг бууруулна.
  • Халдвараас хамгаална.
  • Зунгагыг түргэн гадагшлуулна.
  • Төрсний дараах шарлалт гүн явагдахаас сэргийлнэ.
  • Гэдэсний салст бүрхэвчийг гүйцэд хөгжихөд тусална.
  • Халдварын хүндрэлээс сэргийлнэ.
  1. Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллоно

Эхний 6 сард эхийн сүү нь нялх хүүхдийн бүх хэрэгцээг хангаж чадах ба шаардлагатай

  • өөх тос
  • нүүрс-ус
  • уураг
  • аминдэм
  • эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг.

Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах хүчин зүйлсийг агуулдаг. Эх өөрөө аминдэмийн дуталтай байхаас үл хамааран эхийн сүү хүүхдэд хэрэгцээтэй аминдэмийг хангалттай хэмжээгээр агуулдаг. Гэхдээ эхийн сүүнд агуулагдах хэмжээ нь хангалтгүй байдаг цорын ганц аминдэм бол “Д” аминдэм юм. Иймд хүүхдийн насанд тохирсон тунгаар Д аминдэмийн бэлдмэлийг уулгах, нарны туяаны тусламжтайгаар нийлэгжилтийг идэвхижүүлэх шаардлагатай. Эхийн сүү нь хүүхдийн бие махбод, ялангуяа тархи, мэдрэл, ходоод, гэдэсний замын эрхтэний өсөлтийг дэмжих өвөрмөц үйлдэлтэй өсөлтийн хүчин зүйлийг агуулдаг. 6 сар хүрэхээс өмнө нялх хүүхдэд өөр ямар нэг хоол, хүнс, ус өгөх шаардлагагүй.

  1. 2 нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүл

Коронавируст халдварын үеийн өвөрмөц зөвлөмж

ДЭМБ-аас гаргасан эрдэм шинжилгээний, судалгааны тоймд КОВИД-19 халдвар нь эхийн сүүгээр дамжиж байгааг шууд нотлох баримт хангалтгүй, нялх хүүхдийн халдвар авах эрсдэл “бага”, халдвар авсан тохиолдолд эмнэлзүйн шинж балархай, хөнгөн хэлбэрээр өвчилж байгааг тэмдэглэсэн байна.

Эх Ковид-19 халдварын сэжигтэй эсвэл халдвар нь батлагдсан тохиолдолд хүүхдийг халдвараас сэргийлэх, халдварын эсрэг арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай боловч ДЭМБ-аас эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дараах зөвлөмжийг эрдэм шинжилгээ, судалгааны тоймд үндэслэн гаргасан. Үүнд:

  1. КОВИД-19 халдварын сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдолд ч эхийн сүүгээр хооллолтыг эрт эхлүүлэх буюу төрсний дараа 1 цагийн дотор нярай хүүхдийг ангир уургаар амлуулах, эх халдвартай байсан ч эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэх
  2. Хүүхдэд халдвар дамжих эрсдэлээс илүүтэйгээр эхийн сүүгээр хооллолтын ач холбогдлын талаар эхэд зөвлөгөө өгөх
  3. Эх хүүхэд хоёр КОВИД-19 халдварын сэжигтэй эсвэл халдвар нь батлагдсан тохиолдолд ч тэднийг нэг өрөөнд хамт байлгана. Нярай хүүхдийг төрмөгц арьс, арьсаар шүргэлцүүлэх, имж эх асаргаа, ангир уургаар эрт амлуулах зэрэг дадлыг хэрэгжүүлэх бөгөөд нялх хүүхдийг эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *