7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Зөвлөгөөний эхний өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын 2021 оны ололт амжилт, эрх зүйн орчин болон санхүүжилтийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцсноос гадна менежерүүдийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх, эерэг хандлагыг салбарын хэмжээнд хэрхэн төлөвшүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний дагалдан шинэчлэх журмын хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар аргачлалыг өгч ажиллалаа.
Зөвлөгөөний 2 дахь өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах, Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын 2022 оны дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” зорилгыг хэрхэн хангах чиглэлээр аргачлал мэдээлэл өгөхөөс гадна хамтран хэлэлцэж шийдэлд хүрэхээр хуралдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *