7033237970332973

Галбдрах (1)
Гармаа
Лхагваа (1)
Оюутан1 ok
Оюутан5
Оюутан6
Оюутан8
previous arrowprevious arrow
next arrownext arrow

Архангай аймагт “We care” төслийн хүрээнд “ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ИЛРҮҮЛЭГ”

“We care” төслийн хүрээнд “ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ИЛРҮҮЛЭГ” хөтөлбөр Архангай аймагт 2022 оны 04 сарын 14-нд хэрэгжиж эхэллээ.
Төслийн нээлтэнд МУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлого, спорт хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх М.Болд, ЭМХЗ нийгэмлэгийн зөвлөх АУ-ны доктор О.Чимэдсүрэн, ДЭМБ-ын мэргэжилтэн Н.Болормаа, ЭМХЗ нийгэмлэгийн зохион байгуулах багийн гишүүд, ГССҮТ, УНТЭ, ЭХЭМҮТ Наркологийн үндэсний төвийн багууд ажиллаж байна.
Энэ удаагийн хөтөлбөр Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” санаачлагын хүрээнд Архангай аймгийн ЭМГ-тай хамтран хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо хамтын ажиллагаанд тулгуурлан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Зүрхний эмгэгийн илрүүлгийн судалгааны зохион байгуулалт сургууль цэцэрлэгийн үүрэг оролцоо, Архангай аймгийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал, ГССҮТ-ийн тусламж үйлчилгээ, ЕБС-ийн орчны эрүүл ахуй аюулгүй байдлын судалгаа, эрүүл мэндийн үзлэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана./Албан ёсны эх сурвалж: Эрүүл мэнд Хөгжлийн зуун/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *