385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье

👉Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм.
👉Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг.
👉Намрын улиралд тохирох идээ ундаа
Амтлаг, гашуун, эхүүн амтыг голлож хоормог, хатаасан өрөм, ногоо жимс голлон иднэ. Сонгино, архийг цээрлэнэ.
👉Намрын улиралд баримтлах явдал мөр
Хэт халууцахгүй сэрүүн газар байх, биеийн хүчний ачааллыг хэвийн байлгаж, уурлаж бухимдахаас зайлсхийн бие хийгээд сэтгэлээ тогтуун дөлгөөн байлгах хэрэгтэй.

 

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн