385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨНДӨР-УЛААН СУМАНД “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бол Архангай аймагт төдийгүй улсын хэмжээнд зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Монгол улсын эрчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 байдаг. Дундаж наслалтын зөрүү 9.4 жил байгаа нь д🇲🇳элхийн дундаж үзүүлэлтээс даруй 2.5 дахин их үзүүлэлт юм. Нийт нас баралтын 61.1%-ийг эрчүүд эзэлдэг.
Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгаан:
❤️ Зүрх судасны тогтолцооны өвчин
☠️ Хавдар,
👿 Осол гэмтэл буюу гаднын нөлөөлөл байдаг.
🍻😈🥃🚦 Амьдралын буруу хэмнэл, хорт зуршил, анхаарал хайхрамжгүй байдал зэрэг нь эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах эрсдэлт хүчин зүйлс болсоор байна.
🧔‍♂️Эрэгтэйчүүдийн хувьд эдгээр асуудлуудад зохих ёсны анхаарал хандуулдаггүй улмаас дээрх үр дагавар бий болох үндсэн шалтгаан болж байна. Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад өөрт анхаарал халамж тавихаас гадна мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад тогтмол хандаж үзлэг шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатай байдаг.
Иймд Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх” цогц арга хэмжээ зайлшгүй хэрэгцээтэй байна.
Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 2023 оны 1 сарын 11-нд “Эрэгтэйчүүдийн ЭМ-ийн өдөрлөг”-ийг аймгийн НЭ, тус сумын ЗДТГ, ЭМТ, тэй хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгт 100 гаруй эрэгтэй төрийн албан хаагчид, малчид оролцсон ба өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн сургалтанд хамруулан эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулсан.
Өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ЭМГ-ын НЭМ-ийн хэлтсийн мэргэжилтнүүд, “Ирээдүйн босго өсвөр үеийн төв”-ийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн НЭ-ийн эрэгтэйчүүдийн эмч сумын ЭМТ-ын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулан орон нутгийн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлсэн.
Цаашид аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрэгтэйчүүдийн ЭМ-ийн өдөрлөг”-ийг хөдөөгийн сумын иргэдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчилөх зорилгоор бусад сумуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *