Гавал доторх гэмтлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Гавал доторх гэмтлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гавал доторх гэмтлийн эмийн эмчилгээг 1.3 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг 3.8 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.
Та ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоолтой доорх линкээр орж танилцаарай.
Тодруулбал, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл(ЭМДҮЗ)-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөр тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 576 мянгаас 3.2 сая төгрөг байх бөгөөд үүний 85%-ийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.
Тухайлбал, мэс заслын нийт төлбөр 3,219,000 төгрөг болоход даатгалаас 2,736,150 төгрөг төлж, даатгуулагч нь 482,850 төгрөг төлөх юм.
Иймд даатгуулагчид ЭМД-аар тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээт Эрүүл Мэндийн Байгууллагуудыг Энд дарж харах боломжтой.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.