385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аянд Архангай аймаг нэгдэн аяны нээлтийн өдөрлөг хийлээ.

“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягыг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ.
Мөн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нийгмийг бий болгоход бүх салбарын бодлого, анхаарлыг хандуулах шаардлагатай төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нэн шаардлагатай байна.
Монгол орон даяар хэрэгжүүлж байгаа зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхитэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх жилийн ажлын хүрээнд зохион байгуулж байгаа “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” уриан дор 3 сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн 2023 оны 03 сарын 16-нд Архангай аймгийн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг оролцуулан нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Аймгийн ЗДТГ, БТСГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Санал, хүсэлт

*