385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАЛААР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

Улаанбурхан өвчний талаар иргэдэд өгөх мэдээлэл

Тодорхойлолт: Вирусын гаралтай, туйлын халдвартай  цочмог халдварт өвчин. Энэ өвчний урьдал шат нь халууралт хордлогоор эхэлж, амьсгалын дээд замын болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай өвчин юм.

Халдварын эх уурхай: Өвчтөй хүн

Халдвар дамжих зам: Агаар дуслын замаар халдвар тархахаас гадна халдвартай хүний хамар буюу хоолойн шүүрэлтэй шууд хүрэлцсэнээс халдварлана. Улаанбурхан бол хамгийн их халдвартай өвчнүүдийн нэг юм.

Халдварын нууц үе: Өвчний нууц үе ойролцоогоор 10 хоног. Халдварт өртсөн цагаас халуурах шинж тэмдэг илэрч эхлэх хүртэл 7-18 хоног болдог. Харин тууралт гарч эхлэх хүртэл гол төлөв 14 хоног байдаг ба цөөн тохиолдолд 21 хоног хүртэл уртасдаг.

Халдвартай байх үе: Өвчний урьтал үе эхлэхээс нэг хоногийн өмнөөс эхлээд тууралт гарч эхэлснээс хойш 4 хоног өнгөрөх хүртэлх хугацаанд халдвартай байна.

Мэдрэг хүн ам: Улаанбурханаар өвчлөөгүй буюу дархлаажуулалтанд хамрагдаагүй бүх насны хүмүүс уг өвчинд өртөмхий байдаг.

Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.

Урьтал үед:
            Халуурах- 1-4 өдөр үргэлжилнэ.
Нүдны салст үрэвсэх
Хамраас нус гоожих
Ханиалгах
Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Бие сулрах, цочромхой болох,  уйлагнах,  толгой өвдөх, хоолонд дургүй болох, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ.

Ид үед:

Дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд чихний ар хэсэг нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

Эмчилгээ:

Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ

Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм баримтлуулна.

Витамин эмчилгээ хийнэ. /А витаминыг эмчийн заалтаар уулгана./

Тэжээллэг чанартай хөнгөн хоол өгч, шингэн их уулгана.

Хамгийн гол нь асаргаа сувилгаа чухал:

  • Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна
  • Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
  • Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
  • Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

Хүндэрсэн үед: Эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.

Анхааруулга:

Халууралт тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа Сум, Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан зөвлөгөө авна уу.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхэд дараах зөвлөгөөг хэрэгжүүлнэ үү:

 

  1. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Сум, Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.
  2. 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,
  3. Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны иргэд нөхөн дархлаажуулаллтанд хамрагдах
  4. Тухайн үед дархлаажуулалтын эсрэг заалтаар хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтанд хамруулах
  5. Дулаан хувцаслаж сайн хооллож унтаж амарч байх,
  6. Илчлэг амин дэмээр баялаг халуун хоол цай хэрэглэх,
  7. А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх
  8. Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
  9. Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.
  10. Ханиаж найтаасан тохиолдолд ам хамраа алчуураар таглах тохой сугаруугаа ханиалгах амны хаалтыг тогтмол хэрэглэж 2 цаг тутам сольж хэрэглэх
  11. Гарын эрүүл ахуйг сахиж бохирдсон тухай бүр савандаж угааж хэвших нь зүйтэй.

 

 

Эрүүл мэндийн газар

Халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан

мэргэжилтэн Э.Бямбацогт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *