385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн эмнэл зүйн 5 хоногийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт”-ыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Архангай аймагт 05 сарын 08-12-ны өдрүүдэд Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг хамруулан зохион байгуулав.
Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлсний үр дүнд нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал хэвээр байгаа юм.
Сургалтыг ХӨЦМ-ийн шинэчилсэн модулийн дагуу үндэсний сургагч багш Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэн, орон нутгийн сургагч багш клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Энх-Амар, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Т.Цэвэлмаа нар онол болон дадлага хэлбэрээр хослуулан зохион байгуулсан нь сургалтад оролцсон эмч нарын мэдлэг, ур чадварыг нь сайжруулж өгсөн цаг үеэ олсон сургалт байлаа.
   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *