385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТ ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО.

Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн эмнэл зүйн 3 хоногийн сургалтыг Цэнхэр, Ихтамир, Булган, Хоршоолол, Чулуут, Хотонт сумдын багийн эмч нарыг хамруулан зохион байгууллаа.

Хүүхдийн эмч нарыг хамруулан зохион байгуулсан сургалтад оролцогчдоос гарсан саналын дагуу багийн эмч нарыг “Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт”-д хамруулахаар ЭМГ-ын даргын А/40 тоот тушаал гаран эхний сургалтыг  орон нутгийн сургагч багш нартай хамтран 06 сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтад Цэнхэр, Ихтамир, Булган, Хоршоолол, Чулуут, Хотонт сумдын багийн эмч нар хамрагдсан ба сургалтыг ХӨЦМ-ийн шинэчилсэн модулийн дагуу орон нутгийн сургагч багш хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Т.Цэвэлмаа, хүүхдийн уушги судлалын эмч Ө.Мөнхшүр  нар онол болон дадлага хэлбэрээр хослуулан зохион байгуулсан.

ЭМГ-ын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 06 сардаа багтаан үлдсэн сумдын багийн эмч нарыг хамруулахаар ажиллаж байна.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *