7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Хүүхдийн хөлийн тавхай хавтгайрах согогийг гэрийн нөхцөлд оношлох боломжтой

Хүүхдийн хөлийн тавхай хавтгайрах согогийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгооны аргуудын талаар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Б.Жаргалсайханы өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. (https://ikon.mn/n/2×90)

0-2 настайд хүүхдийн тавхай хавтгай байхыг хэвийн үзэгдэл гэж үзнэ. Харин хоёр наснаас дээш тавхайд нь нум үүсэж, хөгжихгүй байхыг эмгэгт тооцдог. Хүүхдийн тавхай хавтгайрснаар эрүүл мэндэд нь олон сөрөг үр дагавар үүснэ. 

Хөлийн тавхай хавтгайрах согог нь хүүхдэд ямар нэгэн зовуурь, шаналгаа үүсгэдэггүй онцлогтой. Улмаар эцэг, эх, асран хамгаалагчид төдийлөн ажигладаггүйг тэрбээр хэлсэн юм. 



Анагаах ухааны магистр Б.Жаргалсайхан “Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд тулгуур эрхтний буюу хавтгай тавхайн согог нэлээд хувийг эзлэх боллоо.

Хүний хөл уртаашаа, өргөөшөө гэсэн хоёр төрлийн нумтай байдаг. Хөлийн уртаашаа нум нь хөгжихгүй байхыг хавтгай тавхайн согог хэмээн нэрлэж байгаа юм.

Хавтгай тавхайн согог үүсэх хэд хэдэн үндсэн хүчин зүйл, шалтгаан байдаг. Тодруулбал

  • Орчин үеийн амьдралын буруу хэв маяг
  • Хөлдөө таараагүй гутал өмсөх
  • Рахит, төрөл бүрийн ясны идээт үрэвсэл зэрэг өвчнөөс болж хүүхдийн тавхай хавтгайрч байна.

Тавхай хавтгайрснаар хүүхдийн хөл өвдөх, өвдөгний үе, цаашлаад түнх багана, нуруунд өөрчлөлт ордог” гэлээ.

“Хүүхдийг аль болох чөлөөтэй хол гүйлгэж, үсрэх, харайхыг нь дэмжиж байх хэрэгтэй”

Мөн тэрбээр “Хүүхдийн хөлийн тавхай хавтгайрах согогийг эцэг, эх, асран хамгаалагчид гэрийн нөхцөлд оношлох боломжтой

Хэвийн үед хөлийн дунд хотойсон нумтай гишгэлт үүсэж байдаг. Харин хөлөөрөө бүтэн газар гишгэж байвал хөлийн нум нь хавтгай байна гэсэн эхний шинж тэмдэг төрөх ёстой. Араас нь харахад хүүхэд бүтэн хөлөөрөө газар гишгэж байдаг.

Иймд хүүхдийг аль болох чөлөөтэй хол гүйлгэж, үсрэх, харайхыг нь дэмжиж байх хэрэгтэй. Орчин үеийн амьдралын хэв маягт хэт их автсанаас үүдэн хүүхдүүд тэгш гадарга буюу шал, хивсэн дээр дандаа хөл нүцгэн явж байна. Ингэж хөл нүцгэн явснаас үүдэн нум хавтгайрч байдаг.

Хүүхдүүд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг. Иймээс гэрт нь зөв ул, нумтай гутлыг хүүхдүүддээ өмсгөж байх шаардлагатай.

Хавтгай тавхайн согог нь хүүхдэд ямар нэгэн зовуурь, шаналгаа үүсгэдэггүй онцлогтой. Улмаар эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдээ ажиглахгүйгээр удаан хугацаанд явснаар түнхний үе, багана нуруунд өөрчлөлт өгөх эрсдэлтэй байна” хэмээн хэллээ.

Хөлийн тавхай нь ачааллыг биед зөв, жигд хуваарилах, багана нурууны ачааллыг багасгах гол үүргийг гүйцэтгэдэг. Хэрвээ та бүхэн хүүхдийнхээ хөлийн тавхайг хавтгай гэж үзвэл нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч нас, хүйсэнд нь тохирсон эмчилгээг сонгон хийлгэхийг Б.Жаргалсайхан эмч зөвлөлөө.
via: https://ikon.mn/n/2×90

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *