Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний эрх, үүргийн хэсгээс…
ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулан ажиллаж байна.
Уг хамтран ажиллах гэрээний 2.4.9-т заасны дагуу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл зэргийг шинэчлэгдсэн тухай бүр иргэдэд ил тод мэдээлэх үүргийг эрүүл мэндийн байгууллага хүлээсэн байдаг.
Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн эмнэлгийн даатгалаар үйлчлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, зардлын төлбөр болон тухайн үйлчилгээнд хамтын төлбөр төлөх эсэхээ энэхүү ил тод мэдээллийн самбараас авах боломжтой юм.